ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ

A- A A+
ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ

Завхан аймгийн прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус аймаг дахь Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагууд болох Аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн удирдлагуудыг хүлээн авч, уулзалт зохион байгуулсан ба Аймгийн прокурор,Хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганбаатар "Улсын Ерөнхий Прокурорын газар болон Аймгийн прокурорын газраас 2016 онд хийж гүйцэтгэж буй арга хэмжээ", "Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцох нь" сэдвүүдээр мэдээлэл хийжээ.

 

Тус прокурорын газар нь 2016 онд "Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцох" чиглэлээр аймгийн Иргэний хэргийн шүүгч нар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтарсан уулзалтуудыг шат дараалан амжилттай зохион байгуулаад байгаа ажээ.