ПРОКУРОР, АЖИЛТНУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА

Прокурорын байгууллагаас прокурор, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах санал тавьж 2016 оны 11-р сарын 29-ны өдөр Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудад ажиллаж байгаа 500 гаруй алба хаагчдыг элэгний В, С вирус тодорхойлох үнэ төлбөргүй оношилогоо, шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээний хариунаас шалтгаалж В, С вирус илрээгүй бол урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах ба илэрсэн тохиолдолд эмнэлгийн хяналтанд авах юм.

Дээрх арга хэмжээтэй холбогдуулан 2016 оны 12-р сарын 01-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд УЕПГ-т ирж прокурор, ажилтнуудад элэгний В, С вирусийн хор уршиг болон өвчлөлийн талаар мэдээлэл хийнэ.

Ажлын ачааллаас үүдэн тэр бүр оношлогоо, шинжилгээнд хамрагдаж эрүүл мэндээ хянах боломж муу байдаг прокурорын байгууллагын алба хаагчдын хувьд тус арга хэмжээ нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил боллоо.