Уг хэлэлцүүлэгт тус аймгийн прокурорын орлогч Н.Эрдэмбилэг оролцож 2016 онд аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол, түүний шалтгаан нөхцөл, урьдчилсан сэргийлэх ажлын чиглэлээр илтгэл тавьсан байна.
Тус прокурорын газраас зам тээврийн ослын талаар судалгаа хийсэн бөгөөд Сүхбаатар аймагт 2016 он гарсаар 12 удаагийн зам тээврийн ослын улмаас 17 хүний амь нас, 27 хүн эрүүл мэндээрээ хохирсон байх ба судалгааны үр дүн, анхаарах асуудлын талаар орон нутгийн "BBS” телевизэд орлогч прокурор Н.Эрдэмбилэг ярилцлага өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба