Зөвлөгөөнд Дундговь аймгийн эрүү, иргэн, давж заалдах шатны болон Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид, прокурор, цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шинжээчид оролцсон байна.
Энэ үеэр аймгийн хэмжээнд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний илрүүлэлт, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрүүгийн хэрэгт хийгдэж буй шинжилгээ, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах ажиллагаа холбогдох хууль, хяналтын ажлын аргачилсан зааварт заасны дагуу явагдаж байгаа эсэх, анхан шатны шүүхээс оногдуулж буй ял шийтгэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарах асуудал, анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй үндэслэл, шалтгаан нөхцлийн талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба