ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛААР АЙМГИЙН ПРОКУРОРООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛААР АЙМГИЙН ПРОКУРОРООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

 

Архангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Аймгийн прокурор Д.Жамбалсүрэнгээр ахлуулсан Аймгийн прокурорын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 26-ны өдрүүдэд Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Хотонт сумдад ажиллажээ.

Төлөвлөгөөнд Өгийнуур, Хашаат сумдад мөн ажиллахаар тусгагдсан байсан боловч малын гоц халдварт цэцэг өвчин гарч хорио цээр тогтоосонтой холбогдуулан тус сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалган туслаж, мэргэжил арга зүйн зааварчлага өгсөн байна.

Харин дээрх сумдад прокурорын байгууллагын бүтэц, чиг үүрэг болон 2016 он дахь аймгийн хэмжээний гэмт хэргийн нөхцөл байдал, тодорхой төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал сэдэвт сургалтыг 750 орчим иргэдийн дунд явуулж, санал, хүсэлтийг сонссоны гадна шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллажээ.