Яриа таниулга хийх явцад зарим ялтнуудын зүгээс хорих ангийн дотоод журам, хохирол төлбөрийн талаар, хугацааны өмнө тэнсэн суллагдах, ялын тооцооны талаар асуулт асууж, хариулт авсан байна.
2016 оны 11 дүгээр сарын байдлаар дээрх хорих ангиас тэнсэн суллах болон ял эдлэх дэглэм чангаруулах саналтай 56 ялтны хувийн хэрэг, материал прокурорт ирүүлснээс 8 ялтны хувийн хэргийг хорих ангид нь буцааж, 1 ялтны ял эдлэх дэглэмийг чангаруулах, 47 ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь тэнсэн суллах асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох материалыг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба