Энэ үеэр сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажилтай танилцаж, цаашид анхаарах асуудлаар зөвлөгөө өгсөн ба иргэдтэй уулзалт хийж, Прокурорын байгууллагаас 2016 оны эхний 10 сард хийсэн ажил, болон орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаа танилцуулсны гадна тэдний сонирхсон асуултанд хариулт өгч хууль тогтоомжийн асуудлаар боловсруулсан гарын авлага, материал тараан өгч эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлжээ.
Нэгдсэн арга хэмжээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн иргэдийн төлөөлөгчдын хурал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Аймгийн Цагдаагийн газар, Аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Аймгийн Тагнуулын газар зэрэг байгууллагын холбогдох эрх бүхий ажилтнууд мөн оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба