Дээрх хөтөлбөрийн дагуу аймгийн Прокурорын газрын прокурорууд туслах ажилтнуудын хамт одоогоор 32 байгууллагын ажилтан, алба хаагчдад "Гэр бүлийн хүчирхийлэл”-ээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаарх яриа таниулгыг бэлтгэн явуулжээ.
Энэхүү арга хэмжээ нь Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх 14 хоногийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог ажил болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба