ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр боловсруулан батласан "Орон нутгийн дунд сургуулийн ахлах ангийн сурагч, Нийслэлийн их дээд сургууль, коллежийн 1 дүгээр курсын оюутнуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126, 145, 147, 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар хичээл орох тухай” хөтөлбөрийн дагуу Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзориг, туслах ажилтан Г.Цолмонгэрэл нар Гадаад хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Мэргэд” цогцолбор сургуулийн сурагчдад хөтөлбөрт заасан сэдвийн хүрээнд сургалт явуулжээ.

Сургалтанд тус сургуулийн 11 дүгээр ангийн 11а, 11б бүлгийн нийт 58 сурагч хамрагдсан бөгөөд гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхыг анхааруулж тухайн гэмт халдлага эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшлүүлэх зорилгоор асуулт хариултын хэлбэрээр зохион байгуулсан байна.