Уулзалт, ярилцлагыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аймгийн прокурорын газарт зохион байгуулж шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөн гардаг шалтгаан, дүгнэлт гаргахад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, хэрэг бүртэгч, мөрдөн байцаагч нарын шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолын хууль зүйн үндэслэл, шинжээчид тавьж буй асуулт, гэмтлийн зэрэг тогтоох журам, прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих аргачилсан заавар зэргийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэн ажиллах талаар нэгдсэн ойлголт шийдвэрт хүрэх зэрэг асуудлыг ярилцжээ.
Тус арга хэмжээний үеэр аймгийн прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Д.Галбадрах шинжээч эмчийн дүгнэлт хэргийн шийдвэрлэлтэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийж, Шүүх шинжилгээний тухай хууль болон гэмтлийн зэрэг тогтоох журмыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар харилцан ярилцлага өрнүүлсэн бол аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч д/ч Н.Одбаяр 2016 онд аймгийн хэмжээнд "Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хичнээн хэмжээний дүгнэлт хийгдсэн талаар судалсан статистик тоон үзүүлэлтээр мэдээлэл бэлтгэж, гэмтлийн зэрэг тогтоох журмаар сургалт хийсэн нь үр дүнтэй ажил болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба