Зөвлөгөөнд Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр авсан арга хэмжээ, хүрсэн үр дүн болон түдгэлзүүлсэн хэргийг сэргээж шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүн зэргийг танилцуулсан байна.
Харин дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэргийн эцэслэн шийдвэрлэлт болон хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалсан судалгааны дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл, судалгааг танилцуулан санал дэвшүүлж цаашид гаргах үр дүнг улам сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил болон хэргийн эцэслэн шийдвэрлэлтэд нөлөөлж буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцжээ.
Хамтарсан зөвлөгөөний дараа Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Б.Өнөрмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148, 150 дугаар зүйл буюу "Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр хичээл заасан ба спортын арга хэмжээ зохион байгуулдаг тогтсон уламжлалын дагуу билльяардын тэмцээн зохион байгуулж эмэгтэй 3, эрэгтэй 4 тамирчин оролцсоноос эмэгтэй төрөлд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Х.Нарангуа эрэгтэй төрөлд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэд дарга Т.Оюунбаатар тэргүүлж талархал, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Түүнчлэн удирдах албан тушаалтнууд буюу Дүүргийн прокурор, Цагдаагийн хэлтсийн дарга нарын дунд зохиогдсон тэмцээнд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, хурандаа Д.Отгонжаргал түрүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба