Сурагчдын дунд зохион байгуулсан "АХА” тэмцээнд 50 гаруй сурагчид хамрагдсан ба тэмцээнд амжилттай оролцож 1, 2 дугаар байр эзэлсэн "Цаст–Алтай” цогболбор сургуулийн 11в ангийн сурагч Ц.Намсрайжамц, 7 дугаар сургуулийн сурагч Б.Цэвэлмаа нарыг аймгийн прокурорын газрын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.
Мөн аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн тэмцээн зохион байгуулсан талаар орон нутгийн "Ховд” телевизэд мэдээ, мэдээлэл өгч ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба