Ингэхдээ дээрх сумдын удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөлийг оролцуулан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдвээр нэгдсэн зөвлөгөөнийг 2016 оны 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Зөвлөгөөний үеэр аймгийн Прокурорын газраас "Гэмт хэргийн гаралт, тэдгээрийн шалтгаан нөхцөл” гэсэн сэдвээр илтгэл тавьсаны гадна 2016 оны эхний 3 улирлын мэдээний дүнг үндэслэн сум тус бүрийн эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийг танилцуулах зорилгоор Өмгөөлөл, Хууль зүйн хэлтэстэй хамтран сургалт зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба