СУДАЛГААНЫ МӨРӨӨР СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖЭЭ

A- A A+
СУДАЛГААНЫ МӨРӨӨР СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖЭЭ

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138, 183 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг 2014-2016 оны байдлаар судалжээ.

Судалгааны мөрөөр тус прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тэсо” корпорацийн ажилтнуудад 2016оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийг оролцуулан "Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих”, "Аюулгүй ажиллагааны журам зөрчих” гэмт хэргээс урьдчилах сэргийлэх талаар мэдээлэл өгч, яриа, таниулга хийсэн байна. Мөн тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, сэрэмжлүүлэг хэвлэж сургалтад оролцогчдод тараан ажиллажээ.