ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ АЖИЛЛАЖЭЭ

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс 2016 оны 9, 10, 11-р сарыггэмт хэргээс урьдчилан сэргийлэх сар болгон зарласантай холбогдуулан нийт прокурор, ажилтнууд Ерөнхий боловсролын 6 сургуулийн 531 багш, сурагчид болон 13 багийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 200 ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажлыг зохион байгуулжээ.

Ингэхдээ аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулан ажилласны зэрэгцээ 10 багийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж илэрсэн зөрчил дутагдыг арилгуулахаар прокурорын мэдэгдэл бичсэн байна.

Мөн орон нутгийн телевизийн "Аз жаргалын өглөө”, "Оргил цаг”нэвтрүүлгүүдэд оролцож хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан байна. Энэхүү ажил нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад үр дүнтэй ажил болжээ.