МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас  ахлах ангийн сурагчид болон оюутан залуусыг гэмт хэрэг холбогдохгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлэх, гэмт халдлага, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор тус сумын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагсдыг хамруулан 2016 оны 11 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд сургалт зохион байгуулжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг иргэдэд мэдээллэх, сурталчлах, сургалт зохион байгуулна гэж заасны дагуу дээрх сургалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126, 145, 147, 181 дүгээр зүйл ангиуд буюу хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах гэмт хэргийн нийгмийн аюул, тэдгээрээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлын талаар ойлгуулан таниулж, асуулт хариултын хэлбэрээр явуулсан байна.

Нийт 62 суралцагч хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг хэрхэн хаана хандаж мэдээллэх, гудамж талбай, олон нийтийн газарт биеэ зөв авч явах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олж авсан үр дүнтэй сургалт болсон талаар сэтгэгдэлээ илэрхийлжээ.

Түүнчлэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн удирдлагын зүгээс цаашид хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалсан сургалтуудыг авч байх талаараа хүсэлт гаргасан байна.