Судалгаагаар тус прокурорын газрын харъяалах 9 сумдын хэмжээнд 2016 онд хүлээн авч шалгасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 4.3 хувь, эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийн 7.5 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэн гарсан байх ба энэ төрлийн зөрчил гаргасан этгээд болон хэргийн холбогдогч нь бүгд эрэгтэйчүүд байжээ.
Иймд гэр бүлийн хүчирхийллийн талаарх үргэлжилсэн сургалтуудыг Улсын Ерөнхий прокурорын тушаалын хүрээнд дотоод ажлын өдрөөр байгууллагын прокурор, ажилтнуудад, хамтарсан сургалтын хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдад шат дараалсан байдлаар явуулсан байна.
Цаашид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс хуулийн байгууллагууд хамтран иргэд, олон нийтэд гэр бүлийн хүчирхийллийн талаарх сургалт, мэдээллийг хүргэн ажиллахаар төлөвлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба