ПРОКУРОР, МӨРДӨН БАЙЦААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОР, МӨРДӨН БАЙЦААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Баянгол дүүргийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс  прокурорууд болон тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг  хамруулан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн багш, хяналтын прокурор, доктор Б.Өнөрмааг урьж "Гэмт хэргийн зүйлчлэл” болон "Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах”, "Танхайрах” гэмт хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд анхаарах асуудлуудын талаар сургалт зохион байгуулжээ.

Сургалтанд нийт 58 хүн хамрагдсан бөгөөд энэ үеэр прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын зүгээс практикт тулгарч байгаа бэрхшээл, бусад ижил төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлог, шүүхийн шатнаас дээрх төрлийн гэмт хэрэгт ямар дүгнэлт хийж, хэрхэн шийдвэрлэж байгаа талаар болон сонирхсон бусад асуудлуудаараа асуулт асууж, санал солилцжээ.