ПРОКУРОР ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЧИГЛЭЛЭЭР  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 онд дэвшүүлсэн "Прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх”, "Шүүхэд төрийг төлөөлөх үйл ажиллагааг өргөжүүлэх” зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын үр дүнг тооцож, цаашид улсын яллагч, прокуроруудад анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгуулжээ.

Тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, сургагч багш, хууль зүйн ухааны докторант Д.Оюунбат "Прокурорын мэтгэлцэх ур чадварын хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Цэцэгдулам "Прокурор иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцоход анхаарах асуудал” сэдвээр тус тус практик сургалт явуулсан байна.