Тус сумдад ажиллах хугацаандаа нутгийн захиргааны байгууллага, түүний удирдлага, иргэд хөдөлмөрчдөд Монгол Улсын Прокурорын байгууллагын зорилт, өөрчлөлт, шинэчлэлт, аймгийн прокурорын газраас 2016 оны эхний 06 сарын байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож газар дээр нь зарим асуудлыг шийдвэрлэж ажиллажээ.
Нийт 65 албан хаагч, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонссон ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн гарын авлага материалыг тараасанб айна. Мөн дээрх 2 сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус салбар зөвлөлийн 2015, 2016 оны ажлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба