Ингэхдээ 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хууль, "Архи, тамхи шинэ үеийн сонголт биш”, "Монгол Улс дахь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр сургалт явуулсан ба мөн зохилон үйлдэгддэг "Хүчиндэх /ЭХ-ийн 126 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /ЭХ-ийн 145 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /ЭХ-ийн 147 дугаар зүйл/, Танхайрах /ЭХ-ийн 181 дүгээр зүйл/” гэмт хэргүүдийн тухай ойлголт, уг гэмт хэргүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгчээ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба