БАРИВЧЛАХ, ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ХУУЛЬ, ЖУРАМ, ЗААВРЫН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАВ

A- A A+
БАРИВЧЛАХ, ХОРИХ ЯЛ  ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ХУУЛЬ, ЖУРАМ, ЗААВРЫН  ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАВ

Ховд аймгийн Прокурорын газраас баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаа хууль, журам, зааврын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгах, ялтны ахуй нөхцлийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, хууль, журам, зааврын заалтыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 457 дугаар ангид шалгалт хийсэн байна.

 

Шалгалтын явцад баривчлах ял эдлүүлэх байр, ялтны амьдралын бүсийн харьцангуй чийглэгийн хэмжээ эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгаа болох нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Түүнчлэн ялтнуудад хүйтэн, дулааны улирлын зориулалттай нэг загварын гадуур хувцас олгоогүй зөрчил илэрсэн ба дээрх зөрчлүүдийг арилгуулахаар Аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албан тоот хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэжээ.