ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРООР АЖИЛЛАЖ БАЙСАН АХМАД, ДУНД ҮЕИЙН ПРОКУРОРУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ “ДУРСАМЖ УУЛЗАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРООР АЖИЛЛАЖ БАЙСАН АХМАД, ДУНД ҮЕИЙН ПРОКУРОРУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ “ДУРСАМЖ УУЛЗАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дүүргийн прокуророор ажиллаж байсан прокуроруудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2016 оны 12-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа. 

Тус дүүргийн прокуророор 1993-1994, 2000-2005 онуудад Хууль цаазын итгэмжит зөвлөх Л.Болд, 1994-1995 онд Хууль цаазын итгэмжит зөвлөх Я.Дамдинрагчаа, 1995-1999 онд Хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Сосорбарам, 1999-2000, 2008-2010 онуудад Хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бадамханд, 2005-2008 онд Хууль цаазын итгэмжит зөвлөх М.Гантулга, 2010-2014 оны 3 дугаар сар хүртэл Чингэлтэй дүүргийн, 2014 оны 3 дугаар сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын /Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар/ прокуророор Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхтөр, 2015 оны 03 дугаар сараас 7 дугаар сар хүртэл Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын /Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй/ прокуророор ажиллаж байсан Хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир нарыг хүлээн авч, уулзалт зохион байгуулан, хүндэтгэл үзүүлж, сургамж яриаг сонслоо.

ДЭЭРХИ АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ СУРВАЛЖЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР УДАХГҮЙ БАЙРШУУЛНА.