ӨРГӨТГӨСӨН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ӨРГӨТГӨСӨН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

Дорнод аймгийн Прокурорын газраас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн прокурор Т.Ууганбаатараар ахлуулсан сум дундын шүүх, Цагдаагийн газар,Тагнуулийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл хөгжлийн хэлтсийн удирдлагууд, тэдгээрийн туслах албан тушаалтнууд, урлагийн багаас бүрдсэн нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн Матад, Халхгол, Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумдад хэсэг 2016 оны 11 сарын 30-наас 12 сарын 09-ны өдрийг хүртэл 8 хоногийн хугацаанд ажиллажээ.

Прокурорын газраас сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 он, 2016 оны 11 дүгээр сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлыг шалган зааварчлага өгч, сумдын цагдаагийн хэсгийн ажилтай танилцаж, цагдаагийн газрын захиргааны хяналтанд байгаа болон тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн ялтнуудтай биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тэдгээрийн хувийн хэрэгтэй танилцаж, зааварчлага өгч, тэмдэглэл үйлдэж ажилласан төдийгүй Дорнод аймгийн Матад, Халхгол, Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын иргэд, хөдөлмөрчдөд Монгол Улсын Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилго, зорилт, аймгийн Прокурорын газраас 2015 он, 2016 оны байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн талаар болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.

Энэ үеэр тус Прокурорын газраас бэлтгэсэн 9 төрлийн гарын авлага, хэвлэмэл хуудас, санал асуулгын хуудсыг дээрх сумдын иргэд, хөдөлмөрчдөд тараан танилцуулж, цугласан олондоо урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж ажилласан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн төр захиргааны байгууллага болон ард иргэд өргөнөөр, идэвхи санаачлагатай оролцжээ.