ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНУУДЫГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 дугаартай тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс Тээвэр, Дүүргийн прокурорын газрын харуул, хамгаалалтын ажилтнуудыг сургалтанд хамрууллаа.

Сургалтыг УЕПГ-ын "Сургалт судалгааны төв"-ийн байранд 2016 оны 12-р сарын 12-ны өдөр зохион байгуулж улсын онцгой объектод хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа ажилтанд тавигдах шаардлага, гүйцэтгэх үүрэг, хориглох зүйлс сэдвээр явуулсан ба нийт 30 гаруй харуул, хамгаалалтын ажилтан хамрагджээ.