Увс аймгийн прокурорын газраас санаачлан шүүх, прокурор болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд хуулийн байгууллагуудын оролцоо” сэдвийн дор 2016 оны 12 сарын 13-ны зохион байгуулж 14 байгууллагын удирдлага, албан тушаалтнууд оролцлоо.
Зөвлөгөөнд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэл болон эрүүгийн хэргийн ялын бодлогын талаар 2016 онд хийсэн ажил", Аймгийн прокурорын газраас "2016 онд гарсан Эрүүгийн нөхцөл байдал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, цаашид анхаарах асуудал”, Цагдаагийн газраас "Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон хуулийн байгууллагуудтай хамтарч 2016 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил болон цаашид хийх ажил”, аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсээс "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулсан бол аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газрууд "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, түүний биелэлт тооцох талаар тус тус мэдээлэл хийжээ
Энэ үеэр 2016 оны 1 дүгээр улиралд хийсэн хууль сахиулах байгууллагуудын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн биелэлтийг тооцсон ба 2017 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх талаар хэлэлцэж зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба