Сургалтыг "Харуулхамгаалалтын ажилтнуудадтавигдах шаардлага, гүйцэтгэх үүрэг, хориглох зүйлс болон цаашид анхаарч ажиллах асуудал” сэдвээр зохион байгуулан явуулсан ба сургалтын дараа Тагнуулын Ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Тагнуулын газарт очиж харуул хамгаалалтын ажилтны үүргээ гүйцэтгэж буй байдалтай газар дээр нь танилцжээ.
Энэхүү ажил нь харуул хамгаалалтын ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэх ур чадвар, сонор сэрэмжийг дээшлүүлэх, прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн үр дүнтэй ажил болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба