АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

Увс аймгийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/121 тоот тушаалаар батлагдсан "Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох" аргачилсан зааврын 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт заасны дагуу аймгийн прокурор болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарын баталсан удирдамжаар Цагдаагийн газрын 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг шалгажээ.

Шалгалтын дүнгийн талаар Цагдаагийн газарт мэдээлэл хийж, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад танилцуулга хүргүүлэн ажилласан байна.