Шалгалтаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 189 материалыг татаж хянах, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай биечлэн танилцах, үнэт цаасны ашиглалт, зарцуулалтыг тайлан мэдээ, судалгаатай нэг бүрчлэн тулгаж судалгаа гаргах, эд зүйлд үзлэг хийх, эд зүйл, бичиг баримтыг түр хураан авах болон буцаан олгох, устгах, шилжүүлэх ажиллагаатай танилцан, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч ажилласан байна.
Шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулдаггүй, харьяалал зөрчиж захиргааны хариуцлага ногдуулдаг, хуулийг буруу хэрэглэдэг, хуулинд заасан эрхийг тайлбарлаж өгдөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Шалгалтын явцад харьяалал зөрчиж захиргааны шийтгэл ногдуулсан 1 шийтгэврийг хүчингүй болгож зөрчил гаргагчийн эрхийг сэргээн ажиллажээ.
Шалгалт хийсэн талаар хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байхад чиглэсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулхаар аймгийн Цагдаагийн газарт Прокурорын шаардлага хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба