“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЖЭЭ

A- A A+
“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЖЭЭ

Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр зохион байгуулж дэмжигч байгууллагаар Төв аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран оролцжээ.

 

Зөвлөгөөнд аймгийн 27 сумын Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар болон Шүүгч, Прокурор, Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчид оролцсон байна.

Энэ үеэр Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь”, Аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Ганзориг "Иргэдийн эрүүл мэнд эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн судалгаа, шалтгаан нөхцөл цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн”, Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Ө.Амаржаргал "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”, Аймгийн Прокурорын Орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сонинмөнх "Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг түүний шалтгаан нөхцөл шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьжээ.

Дээрх илтгэлүүдийн хүрээнд оролцогчдыг 4 баг болгон хувааж хэлэлцүүлэг зохион байгуулсны гадна зөвлөгөөнөөс гарах шийдвэрийн төслийг оролцогчдоор хэлэлцүүлэн баталж, 2017 онд хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэсэн нь хуулийн байгууллагууд орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудтай нэгдэн гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд чиглэсэн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан томоохон зорилтот ажил болжээ.