СУРАГЧДАД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
СУРАГЧДАД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Уранчимэг, О.Баярсайхан, туслах ажилтан Ч.Батзориг нар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн 71 сурагчдад сургалт явуулжээ.
Сургалтаар "Гэмт хэргийн тухай ойлголт”, "Прокурорын байгууллагын тухай ойлголт, чиг үүрэг”, "Зам тээврийн осол” зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн ба дүрс бичлэг үзүүлж, замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах, зарим төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан ярилцсан нь насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхэд чухал холбогдолтой ажил болжээ.