Ц.Туул нь 1987 онд Улаанбаатар хотын прокурорын газарт томилогдон ирж, мөрдөн байцаагчаар ажиллаж эхэлснээс хойш прокурорын байгууллагад 30 жил тэр дундаа Улсын Ерөнхий прокурорын газарт Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын прокуророор 16 жил ажиллажээ.
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хүндэтгэл үзүүлж хэлсэн үгэндээ: "...Ахмадууд та бүхэн бол прокурорын байгууллагын үнэт зүйл мөн. Шинэ залуу прокуроруудад та бүхний зөвлөмж, туршлага хэрэгтэй. Байнгын холбоотой байж, мэдлэг туршлагаасаа хуваалцаарай ..."гэлээ.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр нар байлцлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба