ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШАЛГАЛТЫН ДҮНГ ХЭЛЭЛЦЖЭЭ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШАЛГАЛТЫН ДҮНГ ХЭЛЭЛЦЖЭЭ


 

 

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Дүүргүүдийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нарын хамтарсан зөвлөгөөнийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр Хорихоос өөр төрлийн ялын биелэлт, явц байдлын талаар шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга Э.Итгэлтөгс мэдээлэл хийж, Нийслэлийн прокурорын баталсан удирдамжийн дагуу торгох ялын биелэлтийг шалгасан дүнг хяналтын прокурор Т.Амарзаяа танилцуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд торгох ялын биелэлт 61.4, эд хөрөнгө хураах ялын биелэлт 17.5 хувьтай байгаад дүгнэлт хийж, цаашид хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг сайжруулхын тулд бодитой ажлыг зохион байгуулах, нуугдмал эд хөрөнгө илрүүлэх ажлыг эрчимжүүлэх, ялаас зайлсхийсэн ялтнуудын ялыг солиулж биечлэн эдлүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллахаар тус тус шийдвэрлэжээ.