БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ШШГЕГ-ИЙН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ШАЛГАЛАА

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ШШГЕГ-ИЙН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ШАЛГАЛАА

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2016 оны 12 дугаар сарын 08-наас 12-ны өдрүүдэд тус цагдан хорих төвийн үйл ажиллагаа, Сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хуул зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны А/209 дугаартай тушаалаар батлагдсан "Хорих ангийн дотоод журам”, Хүнсний тухай хууль, "Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4946:2005 стандарт, "Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS CAC/RCP 39:2011 стандарт зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтаар Цагдан хорих 461 дүгээр ангийн сэжигтэн, яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд заасан ахуй нөхцөл, хоригдогч нарт өдөрт өгөх хоолны килокалори,хоол үйлдвэрлэх газрын стандарт зэргийг хангаж байгаа талаар дүгнэлт гарсан бол Цагдан хорих төв дээр хөтөлж байгаа зарим бүртгэл, судалгаа дутуу хөтлөгдөж байсан тул энэ чиглэлээр Мэргэжлийн хяналтын газраас үүрэг өгч, Прокурорын байгууллагаас дээрх үүргийг бүрэн биелүүлэх болон журам, зааврын хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар албан бичиг хүргүүлжээ.