НИЙТИЙН ТЭЭВРИЙН “ЭРДЭМ ТРАНС” ХХК-Д ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ.

A- A A+
НИЙТИЙН ТЭЭВРИЙН “ЭРДЭМ ТРАНС” ХХК-Д ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ.

Тээврийн прокурорын газраас Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран нийтийн тээврийн "Эрдэм транс” ХХКомпанид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт хийжээ.

Тус компаний жолооч нар 2016 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн 12 осол гаргаж, 3 хүний бие махбодид хүнд, 6 хүнд хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ.

Шалгалтаар Монгол Улсын стандарт "Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж байгаа эсэх, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа, мэргэшсэн жолооч ажиллуулж байгаа эсэх, ажил амралтын горим зэргийг шалгажээ.

 

 

Шалгалтанд нийт 57 тээврийн хэрэгслийг хамруулахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хавсралтанд заасан ашиглахыг хориглосон дараах эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнд гарч байсныг тогтоожээ.

Үүнд : Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэлд тавих шаардлагын 6.3, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5.3-д заасан "Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг 7, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 6.1-д заасан "хурд хэмжүүр ажиллахгүй болсон” 42, Мөн хавсралтын 6.2-т заасан"Дуут дохио ажиллахгүй болсон” 12 тээврийн хэрэгсэл байсан ба

 

3 тээврийн хэрэгслийн өнгө зөрсөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3-т заасан "тээврийн хэрэгсэлийн өнгө өөрчилсөн бол 7 хоногийн дотор холбогдох газарт мэдэгдэж солиулна" гэснийг зөрчжээ. Түүнчлэн Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 3 жолоочийг ажиллуулж байжээ.
 

Шалгалтын дүнг үндэслэн илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, давтан гаргуулахгүй байх үүднээс тус компанид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Өнгө зөрсөн тээврийн хэрэгслүүд