ХОРИХ АНГИЙН ДАРГЫН ЯЛТАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН ТУШААЛЫН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ХОРИХ АНГИЙН ДАРГЫН ЯЛТАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН ТУШААЛЫН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ ШАЛГАЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хархорин дахь хорих 423 дугаар ангийн даргын ялтныг урамшуулах, ялтанд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын хууль зүйн үндэслэлийг шалгаж, хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Хорих 423 дугаар ангийн дарга 2016 оны 12 дугаар сарын байдлаар ялтныг хөдөлмөрлүүлэхтэй холбоотой 11, урамшуулах 18, сахилгын шийтгэл оногдуулах 53, ялтанд чөлөө олгох 1, сургалтын төлөвлөгөө батлах тухай 1, эмчилгээний хоол олгох 2 нийт нийт 86 тушаал гаргасан байх ба урамшуулал давхардуулан болон нөхөж олгосон, сахилгын шийтгэлтэй ялтанд урамшуулал олгосон, 1 зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл оногдуулсан, илтэд зөрчил гаргасан, ялтанд сахилгын шийтгэл оногдуулаагүй тохиолдол гараагүй бөгөөд дээрх тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Шалгалтын дүн болон цаашид анхаарах асуудлын талаар Хорих 423 дугаар ангид аймгийн прокурорын газраас албан бичиг хүргүүлсэн байна.