Шалгалтыг аймгийн төвийн 9 багт явуулж 6 прокурор ажилласан бөгөөд аймгийн прокуророос баталсан удирдамжийн дагуу 2016 онд тухайн багуудад үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтын байдлыг судалж, шалтгаан нөхцлийг тогтоон, багуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг хэрэгжүүлсэн байдал, өөрийн үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар ажил зохион байгуулсан, бүрэн камержсан эсэх, багийн Иргэдийн нийтийн хурлаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргуулж байгаа эсэх, төлөвлөгөөний заалт бүрийг бүрэн хийсэн эсэх, үр дүнг тооцож ажиллаж байгаа эсэх зэргийг нэг бүрчлэн шалгаж 8 төрлийн зөрчил илрүүлсэн байна.
Дээрх шалгалтын хүрээнд 9 багийн 1810 гаруй иргэд, хөдөлмөрчдөд тухайн багт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтын байдлыг танилцуулж хэрэг зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт хийсний гадна 700 гаруй гарын авлага материал тараан ажиллажээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд албан бичиг хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба