АЙМГИЙН ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ЗАРИМ ШАЛГАЛТЫН ДҮНГ ХЭЛЭЛЦЖЭЭ

A- A A+
АЙМГИЙН ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН  ХУРАЛДААНААР ЗАРИМ ШАЛГАЛТЫН ДҮНГ ХЭЛЭЛЦЖЭЭ

Ховд аймгийн Прокурорын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хоригдож байгаа сэжигтэн, яллагдагчийн эрх, үүргийн хэрэгжилт хууль, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгасан шалгалтын дүнг хэлэлцүүлсэн байна.

Зөвлөлийн хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Тамир, дэд бөгөөд Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалтын тасгийн дарга, ахлах дэслэгч Т.Бат-Оюун, Хорих 457 дугаар ангийн их эмч, дэслэгч Г.Гантуяа нар оролцсон бөгөөд шалгалтын явцад илэрсэн 1 төрлийн зөрчлийг засуулж, хууль журмын заалтыг бүрэн хангуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албан тоот хүргүүлж, биелэлттэй нь танилцаж ажиллахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн тус прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын Албадан саатуулах байрандзахиргааны журмаар баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж, дүнг прокурор, Цагдаагийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчлийг нэн даруй засах талаар арга хэмжээ авчээ.