Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох үйлсэд хүчин зүтгэж байсан, хүчин зүтгэж байгаа прокурорын байгууллагын ахмадууд, прокуроруудыг төрийн дээд одон медалиар шагналаа.
Мөн прокурорын байгууллагад олон жил идэвхи, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй прокурор, ажилтнуудад "Прокурорын тэргүүний ажилтан","Прокурорын Хүндэт тэмдэг", Улсын Ерөнхий прокурорын газрын "Жуух", "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" болон байгууллага, нэгждээ хамт олноо манлайлсан прокурор, ажилтнуудыг шагналаа.
Түүнчлэн энэ үеэр Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулж оны шилдэг хуульч шалгаруулдаг "Фемида-2016” шагналыг хүртсэн Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн дарга Ж.Ариунаагийн шагналыг гардуулав.
Шагнал хүртсэн прокурор, ажилтнуудад хандаж Монголын Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан: "... Монгол төрийн прокурорын байгууллагын үе үеийн түүчээ болсон ахмадууд болон нийт прокурор, ажилтнууддаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна.
Хариуцлагатай бөгөөд хүнд хүчир ажлыг нуруундаа үүрч, прокурорын байгууллагыг хөгжин, дэвшихэд ахмад прокурорууд та бүхний гавьяа ихээхэн байсан гэдгийг онцлон хэлье.
Өнөөгийн прокурор, ажилтнууд та бүхэн ч эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажиллаж буйг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Та бүхэн минь угтан ирж байгаа шинэ оноо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн үдэж халуун ам бүлээрээ сайхан баярлахыг хүсье...." гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ОДОН,
МЕДАЛИАР ШАГНАГДСАН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АХМАДУУД БОЛОН ПРОКУРОРУУУД
"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
Г.Бадамханд-Ахмадын хорооны дарга, ахмад прокурор
Х.Алтанзүрх -Ахмад прокурор
Д.Эрдэнэчимэг-Ахмад прокурор
Т.Баярсайхан –УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор
"Алтангадас одон”-гоор
Ш.Наранчимэг - УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор
"Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар
Д.Энхбаяр – Хэнтий аймгийн прокурор
Б.Өнөрмаа – УЕПГ-ын "Сургалтын төв”-ийн хяналтын прокурор
Ж.Ариунаа – Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн дарга нарын 8 хүн,
”ПРОКУРОРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР:
О.Гэрэл - Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор
Ц.Хашбаатар - Сүхбаатар дүүргийн прокурорын орлогч
Д.Нямсүрэн - Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор
”ПРОКУРОРЫН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР:
Г.Эрдэнэбаатар - Орхон аймгийн прокурор
Г.Гэрэлтуяа - Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор
З.Сансарзолбоо - Улсын Ерөнхий прокурорын газрын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн хяналтын прокурор
Г.Оюунбаяр - Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн хяналтын прокурор
С.Нямцэвээн - Төв аппаратын санхүү хангамж хариуцсан референт-нягтлан бодогч
Д.Нэргүй - Төв аймгийн прокурорын туслах прокурор
С.Батгэрэл - Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор
Г.Бясман - Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор
А.Энхтуяа - Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор
Б.Доржсүрэн - Баянзүрх дүүргийн прокурорын газрын жижүүр
З.Ганбаатар - Авто гражийн жолооч
Ш.Отгонбаяр - Авто гражийн жолооч
Б.Ганбат - Хан-Уул дүүргийн прокурорын газрын жижүүр
Б.Магсар - Завхан аймгийн прокурорын газрын жижүүр
Д.Чимгээ - Баянхонгор аймгийн прокурорын газрын үйлчлэгч
С.Гансүх - Баянхонгор аймгийн прокурорын газрын жижүүр нарын 20 хүн,
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ”ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
Б.Сод-Эрдэнэ - Улсын Ерөнхий прокурорын газрын туслах ажилтан
Н.Энхболд - Автогражийн диспетчер
Ц.Оюунбилэг - Тээврийн прокурорын газрын үйлчлэгч нарын 5 хүн,
ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГ-ЭЭР :
М.Долгоржав –Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэсийн хяналтын прокурор
А.Дэлгэрмөнх - Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор
С.Цэрэндалай - Дорноговь аймгийн Замын-Үүд СДПГ-ын ахлах прокурор нарын 4 хүн тус тус шагнагдлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба