\"ПРОКУРОРЫН ХҮНДЭТ ТЭМДЭГ\"-ЭЭР ШАГНАГДЛАА

A- A A+
\

 

Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор, хурандаа Н.Гантулгыг прокурорын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Улсын Ерөнхий прокурорын тушаалаар "Прокурорын хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Шагналыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай гардуулан өгч баяр хүргэв.

Дээрх арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат нар байлцлаа.