НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр 2016 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, цаашдын зорилт" сэдэвт нэгдсэн зөвлөлгөөн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Ш.Сүхбат нээж үг хэлэв.

Энэ үеэр дүүргийн прокурорын газруудаас 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил түүний үр дүн, гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.

 НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУДААС 2016 ОНД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

ХИЙСЭН АЖЛЫН ТОО МЭДЭЭ УРЬД ОНЫХООС ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧ БАЙНА 

                                          НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ТУСЛАХ, ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.СҮХБАТ

Нийслэлийн Прокурорын газрын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр 2016 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн,цаашдын зорилт" сэдэвт нэгдсэн зөвлөгөөнөөр Нийслэл дүүргийн прокурорын газруудаас 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, учирч байгаа хүндрэл бэрхшээл, туршлага болохуйц арга барилын талаар дүүргүүдийн прокуроруудын мэдээллийг сонсож байна.

Дүүргийн прокуроруудын мэдээллээс үзвэл нэгж газрууд тухайн дүүрэгт гарч байгаа гэмт хэрэг,эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулж, үр дүнд хүрч байгаа ажлын нааштай үзүүлэлтүүд байна.

Мөн нутаг дэвсгэрийн төр захиргааны болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ажлууд, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, зарим асуудлыг газар дээр нь шийджээ.

Нийслэл, Дүүргийн прокурорын газруудаас 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тоо мэдээ урьд оныхоос өссөн үзүүлэлттэй гарч байна.

Нийслэл Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудад 1640 мэдэгдэл бичиж, хариуг нь авсан байна.

Дүүргүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр давхардсан тоогоор 150 шалгалт хийжээ.

Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг гэх мэт тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, энэ судалгааны дүнг дүүргийн төр захиргааны байгууллагуудад танилцуулж, шалтгаан нөхцөлийг арилгах талаар хамтарсан ажлуудыг зохион байгуулсанбайна.

Энэ ажлын хүрээнд дүүргийн прокурорын газруудаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан алба, хэлтэстэйболох, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг саналуудыг гаргасан. Эдгээрийг нэгтгэж Ерөнхий прокурорын газарт танилцуулна.

ХУШ МОДНЫ САМАРТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭХ

                                                                            ПРАКТИКИЙГ ТОГТООЛОО

 БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОР,ХУУЛЬ ЦААЗЫН ИТГЭМЖИТ ЗӨВЛӨХ Г.ПҮРЭВЖАВ

Өнөөдрийн нэгдсэн зөвлөгөөнөөр ГХУС ажлыг прокурор хэрхэн ямар хүрээнд хийх, анхаарах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцож санаа оноогоо ярилцлаа. Багануур дүүргийн прокурорын газар 2016 онд дүүргийн төр захиргааны байгууллагуудтай хамтарч буюу дангаараа 10 шалгалт хийж олон тооны зөрчил илрүүллээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл бичих, арга хэмжээ авахуулах, хамтран ажиллах талаар албан бичиг явуулах,хамтарсан шалгалт, ярилцлага, сургалт зохион байгуулах гэсэн хэлбэрүүдээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Манай дүүргийн хувьд төвийн дүүргүүдээ бодвол хүнд, онц хүнд хэргүүд харьцангуй бага гарч байна.

Гэхдээ сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдсөн хэрэг гарч энэ дээр эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлээд байна.Тухайлбал: бага насны хүүхдийг асран хамгаалах үүргээ орхигдуулсаны улмаас гэртэйгээ шатах асуудал хэд хэд гарлаа.

Энэ хэрэгт прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэн, шалгуулж, шүүхэд шилжүүлэнулмаар шүүхээс ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байгаа.

Зүүн зүгийн аймгууд руу явсан мянганы зам манай дүүргээр дамжин өнгөрдөг. Энэ утгаараа тухайн авто зам дээр олон тооны авто осол гардаг. Энэ хэргүүд дээр Багануур дүүргийн прокурорын газар, цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагааг цаг алдалгүй явуулж хуулийн дагуу шийдвэрлэж байна.

Манай дүүргийн нутаг дэвсгэрээр дамжсан Төв аймгийн Мөнгөнморьтын нутаг дэвсгэр бол тэр чигтээ ой, мод, байгалийн дагалдах бүтээгдэхүүн ихтэй нутаг. Энд самарын хэрэг маш ихээр гардаг. Энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх практикийг бид тогтоолоо. Самарыг хүмүүс хориотой үед нь зөвшөөрөлгүйгээр цуглуулж, худалдаж, борлуулсан байдаг. Энэ хүрээнд бид худалдаж авсан хүмүүсийг "хориотой үед худалдсан" гэдэг хуулийн агуулга заалтаар нь шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн.

 

НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦААШИД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ДАРААХЬ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

1.Прокурорын мэдэгдэл бичихэд анхаарах асуудал:

Прокурорууд мэдэгдэл бичихдээтодорхой нэр, хаяг бүхий аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтанд бичиж байх; мэдэгдлийн хариуг хугацаанд нь авч, биелэлтийг тооцож ажиллах; Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, хариу ирүүлэх он, сар, өдрийг мэдэгдэлд тодорхой бичих бөгөөд тухайн мэдэгдэл бичсэн өдрөөс хойш ажлын 6 дахь өдрөөс эхлэн 1 сарын хугацааг тоолж, мэдэгдлийн хариу ирүүлэх хугацааг зааж өгөх ;

2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй шалгалт, судалгааны чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр:

Шалгалт, судалгааг дээд шатны прокуророос баталсан удирдамжийн дагуухийж, дүнг илтгэх хуудсаар гаргаж хэвших; шалгалт, судалгааны мөрөөр тодорхой, бодитой, үр дүн бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлж байх; шалгалт, судалгааны материалыг холбогдох заавар, журамд заасан бүрдүүлбэрийн хүрээнд үдэж цэгцлэн архивын нэгж болгож хэвших; нэг удирдамжаар, нэг цаг хугацаанд өөр өөр объектыг хамруулан хийж буй шалгалт, судалгааг холбогдох бүртгэл, мэдээ тайланд тусгахдаа нэг шалгалт, судалгаа хийснээр тооцох;

3.Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах чиглэлээр:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага, мэдээ, мэдээлэл, хийсэн яриа таниулга, зөвлөгөөн, сургалтын талаар холбогдох бүртгэл, судалгаа хөтлөх; энэ талаарх бичгийн баримтуудыг авч тусгай хавтсанд хадгалах; Прокуророос хийсэн яриа таниулга, зөвлөгөөн, сургалтад хамрагдсан хүмүүсийн ирцийн бүртгэл хөтөлж хэвших;

Дүүргийн нутаг дэвсгэр дэх эрүүгийн нөхцөл байдал болон эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг хагас, бүтэн жил тутамд тухайн нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга болон засаг даргад хүргүүлж хэвших.нь зүйтэй гэлээ.