АХМАД ПРОКУРОРУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

A- A A+
АХМАД ПРОКУРОРУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллагад олон жил мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулан хариуцсан ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад 2016 онд гавьяаныхаа амралтанд гарсан ахмад прокурорууддаа шинэ оны босгон дээр хүндэтгэл үзүүллээ.

Тэднийг Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай хүлээн авч хамт олныхон сэтгэл шингэсэн "ДУРСАМЖ” дурсгалын зүйлийг гардуулаад "...цаашид байгууллага, хамт олон, залуу хойч үедээ өөрийн хуримтлуулсан ажлын арвин баялаг туршлагасаа хуваалцаж, зөвлөгөөгөө өгч хамтран ажиллаж байна гэдэгт итгэл төгс байна...” гээд прокурорын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Ахмад прокуроруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр, Гүйцэтгэх ажил хариуцсан прокурор О.Чулуунбаатар болон прокурорын байгууллагын Ахмадын хорооны удирдлагууд байлцав.