ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЗӨВЛӨЛИЙН  2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Прокурорын байгууллагын албан хаагчдын Эрүүл мэндийг сахин хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын амжилтыг урамшуулах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/113 дугаар тушаалаар "Прокурорын байгууллагын хэмжээнд биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах ажлыг хариуцах Биеийн тамир, спортын зөвлөл”-ийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажилд нь оруулсан ба улсын хэмжээнд прокурорын бүх нэгжид биеийн тамир, спортын салбар зөвлөлтэй болсон байна.

Прокурорын байгууллагын биеийн тамир, спортын зөвлөл, салбар зөвлөлийн 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний биелэлт жилийн эцсийн байдлаар 100 хувьтай байна.

Прокурорын байгууллагад биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр:

1.Нутаг дэвсгэрийн биеийн тамир, спортын байгууллагатай хамтран ажиллах,

2.Аймаг, нийслэл, дүүрэг, сумын хэмжээнд зохиогдох спортын төрөл бүрийн арга хэмжээнд прокурор ажилтнуудаас бүрдсэн шигшээ багийг бэлтгэж оролцуулах,

3.Прокурор, ажилтнуудыг долоо хоног бүр спортын танхимд хичээллэх нөхцлийг бий болгож хэрэгжүүлэх,

4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигаар батлагдсан "Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил”-ыг авах,

5.Ажлын байрны дасгал хөдөлгөөний талаар прокурор, ажлтнуудад мэргэжлийн хүнээр зөвлөгөө өгүүлэх, мэдээлэл авах,

6.Чийрэгжүүлэх, бялдаржуулах өрөө, спортын техник хэрэгсэлтэй болох үе шаттай арга хэмжээ авах,

7.Биеийн тамир, спортын үйл хэрэгт амжилт гаргасан прокурор, ажилтнуудыг урамшуулах спортын цол зэрэг олгоход дэмжлэг үзүүлэх,

8.Шатар, теннис, шагай болон спортын бусад төрлөөр прокурор ажилтнуудын үр хүүхдэд сургалт явуулах,

9.Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудын бүсчилсэн спортын бага наадам болон системийн хэмжээний нэгдсэн спортын их наадам зохион байгуулах,

10.Монгол Улсад хууль зүйн алба үүсч байгуулагдсаны 105 жилийн ойн нэрэмжит Хуулийн төв байгууллагуудын спортын их наадмыг хариуцаж зохион байгуулах,

11.Теннисний спортын дэд мастер Д.Дамдинсүрэн, Б.Ганбаатар, шатрын спортын мастер Т.Баярсайхан нарын нэрэмжит аварга шалгаруулах тэмцээн хийх, спорт аялал зохиох зэрэг олон арван ажлыг төв, орон нутгийн прокурорын газрууд төлөвлөж хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон байна.

Прокурорын байгууллагын биеийн тамир, спортын заалыг анх удаа шинээр бий болгож Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/51 дугаар тушаалаар ашиглалтанд оруулж холбогдох журам, хуваарийг баталсан байна.

Хууль, хяналтын байгууллагуудын шатарчдыг хөхүүлэн дэмжих, оюуны сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Монголын хуульчдын шатрын холбоог үүсгэж санаачлан байгуулж зохион байгуулалтад оруулсан байна. Прокурорын байгууллагын хэмжээнд олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер, шагайн гарамгай мэргэн, үндэсний бөхийн аймгийн начин, сумын заан болон улсын зэрэг бүхий нийт 82 тамирчин ажиллаж байна.

2016 онд спортоор хичээллэх нөхцөл боломжоор хангаж дэмжлэг үзүүлснээр сагсан бөмбөгийн спортын мастер 2, шатрын спортын мастер 1, хүчний гурван төрөлтийн мастер 1 нийт 4 прокурор спортын өндөр цол хүртсэн байна.

2016 онд прокурорын байгууллагад биеийн тамирыг хөгжүүлэхэд 44.9 сая төгрөг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахад 81.5 сая төгрөг, бүгд 126.4 сая төгрөг зарцуулсан нь урьд өмнө байгаагүй том үзүүлэлт болсон байна.

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр прокурорын байгууллагын нэгж газрууд 2016 онд хэрхэн ажилласан байдлыг салбар зөвлөл бүрээр дүнг нэгтгэв.

Үүнд:

Нэг. Нийслэлийн прокурорын газар

1.2016 оны 01 дүгээр сард Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран "Эрүүл агаар эм” сэдэвт цасны баярыг зохион байгуулсан.

2.Нийслэлийн прокурорын газарт 2016 оны 2-р сард чийрэгжүүлэх, бялдаржуулах өрөөг тохижуулж, прокурор, ажилтнууд чөлөөт цагаараа чиирэгжүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж өгсөн.

3.Нийслэлийн 6-р дунд сургуулийн захиргаатай 1 жилийн гэрээ байгуулж, 7 хоногийн 5 дахь өдөр бүр прокурор ажилчид сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэж байна.

4.Мөн оны 3, 5 дугаар сард прокурор ажилчид "иог”-ийн сургалтанд хамрагдсан.

5.2016 оны 09 дүгээр сард "Цагаан булаг” амралтын газрын явган аялалын хүрээнд Нийслэлийн прокурорын газрын хэмжээнд 4х100 метрийн гүйлт, олс таталтын тэмцээнийг зохион байгуулсан.

6.Хяналтын прокурор, шагайн харвааны үлэмж дархан мэргэн Ж.Баярсүрэн, прокурор, ажилтны хүүхдүүдэд шагайн харваан анхан шатны сургалт зохион байгуулсан.

7.Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлийн 2016 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн бүсийн спортын бага наадмыг Тээврийн прокурорын газартай хамтран зохион байгуулсан.

8.Хяналтын прокурор, цанын спортын мастер Л.Цогтхүү, хяналтын прокурор, шагайн харваан үлэмж дархан мэргэн Ж.Баярсүрэн нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн.

9.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хоёр. Тээврийн прокурорын газар:

1.Прокурор, ажилтнуудыг 7 хоног бүр Баянгол дүүргийн Гэгээрэл дунд сургуулийн спорт зааланд 1 цагийн төлбөртэй спортын дасгал сургалтанд хамруулж байна.

2.Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн гар бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл сард 1 удаа зохион байгуулсан. Мөн Прокурорын байгууллагын спортын арга хэмжээнд бэлтгэх үүднээс 9, 10 дугаар сарын 7 хоног бүрийн Лхагва гаригт хамтарсан бэлтгэл хийсэн.

3.Ширээний теннисний Оч клубт 7 хоног бүрийн баасан гаригт орлогч прокурор Д.Сарантуяа, Тамгын хэлтсийн дарга Б.Цоодол, Шүүхэд төрийг төлөөлөх туслах прокурор Ц.Дагвадорж нар ширээний теннисний төлбөртэй сургалтанд хамрагдаж байна.

4.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2016 оны 5, 9 дүгээр сард "Өглөөний алхалт, эрүүл хөдөлгөөн” арга хэмжээнд прокурор, ажилтануудоролцуулсан.

5.Прокурорын байгууллагын 2 жилд нэг удаа зохион байгуулдаг "Спортын их наадам", "Спортын бага наадам"-ыг угтан баг тамирчдаа гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, 100х4 метрийн гүйлтийн тэмцээнд бэлтгэсэн.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Гурав. Баянгол дүүргийн прокурорын газар:

1.2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг фитнесс клубтэй хамтран ажиллах гэрээ байгуулж прокурор, ажилтнуудыг хөнгөлөлттэй үнээр хамруулах арга хэмжээ авсан бөгөөд дээрх клубт 20 прокурор, ажилтан хамрагдан хичээллэж байна.

2.Хөдөлгөөний дутагдлаас хамгаалах чиглэлээр ажлын байранд хийх дасгал тэдгээртэй холбоотой зурагт хуудсуудыг хэвлүүлэн өрөө болгонд байрлуулсан.

3.Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуультай хамтран 7 хоног бүрийн даваа, лхагва гаригуудад сургуулийн боломжит байдлаас хамааран 2 ба түүнээс дээш цагаар зааланд спорт тоглоомоор хичээллэх арга хэмжээг авч ажиллаж байна.

4.2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Богд хан амралт, Жаргалантын ам, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Санзайн аманд мөн явган аялалыг тус тус зохион байгуулсан.

5.2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр буудлагын хээрийн полигон дээр галт зэвсэг тусгай хэрэгсэлтэй хэрэгсэлтэй харьцаж сургах анхан шатны сургалтын зохион байгуулсан.

6.2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан цасны баярт оролцож, энэ үеэр зохион байгуулагдсан спортын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон.

7.2016 оны 04 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд дүүргийн прокурор, ажилтнуудын дунд шатар, даамын тэмцээнийг зохион байгуулсан.

8.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Дөрөв. Баянзүрх дүүргийн прокурорын газар:

1.Баянзүрх дүүргийн прокурорын газрын хамт олон 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "Эрүүл агаар, эм" сэдэвт явган аялал зохион байгуулж, Баянзүрх хайрхан дээр гарсан. / prokuror.mn сайт дээр мэдээлэл, зурагтай тавигдсан/

2.Дүүргийн прокурорын газрын биеийн тамир, спортын салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр спортын дэд мастер, прокурор Д.Дамдинсүрэнгийн нэрэмжит ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй, холимог хосын тэмцээнийг амжилттай зохион байгуулж, төв, орон нутгийн прокурорын газраас 40 гаруй тамирчин оролцуулсан.

3.Улсын Ерөнхий прокурорын баталсан "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр дүүргийн прокурорын газрын дэд хөтөлбөр баталж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хамт олон 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хонхор өртөөнөөс Төр хурахын ам хүртэл явган аялал зохион байгуулсан.

4.Дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтны дунд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Биллъяардын тэмцээн зохион байгуулсан.

5.2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 100 метрийн гүйлтийн тэмцээн зохион байгуулсан.

6.Дүүргийн Биеийн тамир, спортын салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр прокурор, ажилтны дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан.

7.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Тав. Сүхбаатар дүүргийн прокурорын газар:

1.2016 оны 2 дугаар сард зохион байгуулагдсан Прокурорын байгууллагын цасны баярт бүх, прокурор ажилчдыг хамруулсан.

2.Чингэлтэй дүүргийн прокурорын газартай хамтран Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороотой гэрээ байгуулан 7 хоног бүрийн лхагва гарөгийн 17.30-19.30 цагийн хооронд зааланд тоглож байгаа бөгөөд тус үйл ажиллагаанд бүх прокурор, ажилтнуудыг тогтмол хамруулж байна.

3.2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Богдхан уул руу явган аялал зохион байгуулсан.

4.Албан хаагчдыг "Бие, бялдрын төвшин тогтоох сорил”-д хамруулж, дүнг Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Биеийн тамир, спортын зөвлөлд хүргүүлсэн.

5.Прокурорын байгууллагын Спортын бага наадамд баг, тамирчдыг бэлтгэн оролцуулах төлөвлөгөө гаргаж ажилласан. Үүнд: 4х100 метрийн буухиа гүйлтийн бэлтгэлийг төв стадионд, гар бөмбөг, ширээний теннис, биллъяардны тэмцээний бэлтгэлийг Сургалт, судалгааны төвд, шатар, даамны бэлтгэлийг ажлын байрандаа, сагсан бөмбөгийн бэлтгэлийг Буянт-Ухаа спорт цогцолборт, олс таталтын бэлтгэлийг Монголын олс таталтын холбоо байрлах Аварга биеийн тамирын сургууль дээр багш, дасгалжуулагч Б.Адъяахүүгийн удирдлага дор тус тус бэлдсэн.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Зургаа. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар:

1.Прокурор, ажилтнуудын алжаалыг тайлах зорилгоор тус дүүргийн "Ирээдүй цогцолбор сургууль”-ийн 1-р бага сургуулийн удирдлагуудтай гэрээ байгуулан, 7 хоног бүрийн мягмар гариг 18:00-аас 20:00 цагийн хооронд спорт зааланд чөлөөт тоглолтыг зохион байгуулан ажиллаж байна. Төлбөрт нь хамт олны хуримтлалаас сар бүр 160.000 төгрөг зарцуулдаг.

2.2016 оны 01 дүгээр 22-ны өдөр тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан хаагчидтай хамтран гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулан, амжилттай оролцож тэргүүн болон дэд байр эзэлсэн багуудыг байгууллага дундын бооцооноос 50.000-100.000 төгрөгөөр тус бүр урамшуулан шагнасан.

3.2016 оны 2 дугаар сарын 27-нд Улсын Ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан "Цасны баяр”-ын арга хэмжээнд байгууллагаараа оролцсон.

4.2016 оны 03 дугаар сарын 07-нд "Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан "Даам”, ”Ширээний теннис”, "Монголын төрт улс үүссэний 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой”-г угтан нийт прокурор, ажилчдын дунд "Дартс”, 2016 оны 08дугаарсарын 10-ны өдөр "Прокурорын өдөр”-ийг "Снукер билльярд”-ын тэмцээн тус тус амжилттай зоххион байгуулсан.

5.Байгууллагаа төлөөлөн спортын уралдаан, тэмцээнд оролцох баг тамирчдыг нэг бүр нь 95.000 төгрөгийн үнэ бүхий 16 хослол, Сагсан бөмбөг болон Волейболын багт нэг бүрий 18.000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг тоглолтын хувцсаар бүрэн хангасан.

6.Байгууллагын дотоод нөөц бололцоогоо ашиглаж подвальд байрлах эрүүгийн хэргийн болон байгууллагын архивын өрөөний зохион байгуулалтыг өөрчлөн, спортын бэлтгэл хийх, бие бялдараа хөгжүүлэх зорилгоор 2 спорт танхимийг бий болгож, снукер билльярд, ширээний теннис, дартс, чийрэгжүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх боломжийг прокурор, ажилтнуудад олгосон байна.

7."Спортын танхим”-д шаардлагатай байсан унадаг дугуй, 2,5кг-аас 20кг хүртэлх гантил, 2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий цээжний шахалтын иж бүрэн төхөөрөмж зэргийг Дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж авсан ба прокурор, ажилтнууд чөлөөт цагаараа чийрэгжүүлэх, бялдаржуулах урлаг болон снукер биллярд, ширээний теннис, дартсын спортоор байнга хичээллэж байна.

8.2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монголын бодибилдинг, фитнессын холбооны тамирчин дэлхийн аваргын мөнгөн медалт, Монгол Улсын аварга, "Proteam fitness” клубын багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Хүсэлтүвшинг урьж байгууллагын хамт олонд бялдаржуулах урлагаар хичээллэснээр гарах өөрчлөлт, анхаарах зүйлийн талаар сургалт зохион байгуулсан.

9.Туслах ажилтан Л.Бат-Очир нь бялдаржуулах урлагаар 3 жил хичээллэж байгаа, багшлах чадвартай тул чөлөөт цагаар прокурор, ажилтнуудад хичээл зааж хамтран хичээллэж байгаа ба алжаал тайлах, эрүүлжүүлэх, галбиржуулах зорилгоор тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Золзаяа "Повер Иога” буюу хүчний Иога-аар прокурор, ажилтнуудад 7 хоног бүрийн 2, 4 дэх өдрүүдэд сургалтыг зохион байгуулж байна.

10.Прокурор, ажилтнуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, идэвхитэй амьдралыг дэмжих ажлын хүрээнд улирал бүр явган алхах арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал: Богд хан уулын Баруун ширээт оргил руу нэгдүгээр улиралд, "Олон Улсын хүүхдийн Найрамдал төв”-ийн чиглэлд хоёрдугаар улиралд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд байрлах "Аюушийн ам” хэмээх газар луу 3 дугаар улиралд тус тус явган аялал зохион байгуулсан байна.

11.Дүүргийн "Биеийн тамир, спорт хороо”-той хамтран прокурор, ажилтнуудын бие бялдрын түвшин тогтоох сорил авах ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 29-нд зохион байгуулсан

12.Ирэх онд хийсэн ажлуудаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ спортын зэрэг, цолын болзол хангасан зарим прокурор, ажилчдад спортын зэрэг, цол олгуулах ажлыг тус дүүргийн "Биеийн тамир, спорт хороо”-нд хүргүүлэх, дугуйн аялал хийх, спортын олон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

13.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Долоо. Хан-Уул дүүргийн прокурорын газар:

1.Прокурор, ажилтнуудын биеийн тамир, спортын идэвхийг дэмжих, хөдөлгөөний дутагдлыг багасгах зорилгоор долоо хоног бүрийн пүрэв гарагт спорт зааланд хичээллэх арга хэмжээг хэвшүүлж, нийт 40 удаа, 80 цагийн спорт арга хэмжээг хэрэгжүүлж ажилласан байна.

2.Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спорт хорооноос "Эрүүл агаар-Рио 2016” сэдэвт цасны баярыг 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хандгайтын Янзага зусланд зохион байгуулахад идэвхи санаачлагатай оролцож, хамтран ажилласан байна.

1.2016 оны 04 дүгээр сарын 08-10 өдрүүдэд зохион байгуулагдсан Дүүргийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын аварга шалгаруулах спортын 5 төрөлтийн тэмцээний төрөл тус бүрт баг тамирчдыг бэлтгэн оролцуулсан.

2.Улсын Ерөнхий прокурорын газраас 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан хяналтын прокурор, шатрын спортын дэд мастер Т.Баярсайханы нэрэмжит бага чансаатай шатарчдын нээлттэй тэмцээнд прокурор, ажилтнуудыг оролцуулсан.

3.2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн туслах прокурор, спортын дэд мастер Д.Дамдинсүрэнгийн нэрэмжит ширээний теннисний тэмцээнд Дүүргийн прокурор Ү.Содномцог, туслах прокурор Д.Туяа нар оролцсон.

4.Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах спорт явган аялалын тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нисэх спортын ордон-Жаргалантын ам гэсэн чиглэлээр зохион байгуулахад прокурор, ажилтнуудыг хамруулсан.

5.2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр явган аялалыг дотооддоо зохион байгуулж, нийт прокурор, ажилтнуудыг хамруулсан.

6.Прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын бие бялдрын төвшин тогтоох сорил авах ажлын хүрээнд дүүргийн прокурорын газрын нийт бие бүрэлдэхүүнээс сорилгыг авч, заасан хугацаанд Улсын Ерөнхий прокурорын газарт хариуг мэдэгдсэн болно.

7.Прокурорын байгууллагаас зохион байгуулсан "Спортын бага” наадмын 8 төрөлт тэмцээнд төрөл тус бүрт баг тамирчдыг бэлтгэн оролцуулж, нийт 11 байгууллагаас нийлбэр дүнгээр 6 дугаар байр эзэлсэн амжилт гаргасан.

8.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Найм. Чингэлтэй дүүргийн прокурорын газар

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн төвшин тогтоох сорил” 53 тоот зарлигын дагуу Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Биеийн тамир, спорт хороотой хамтран прокурор, ажилтнуудаас сорилгыг авч үнэлэлт, дүгнэлтийг хүргүүлсэн.

2.2016 оны 02 дугаар сарын 27-нд Улсын Ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан "Цасны баяр”-ын арга хэмжээнд байгууллагаараа амжилттай оролцсон

3.Тус прокурорын газрын прокурор, ажилтнуудын 10 хүртэлх насны 5 хүүхдийг Шатрын спортын анхан шатны мэдлэг олгох 7 хоног бүрийн "Бямба” гарагийн сургалтанд хамруулсан.

4.Мөн оны төлөвлөгөөнд тусгагдсан Баянзүрх дүүргийн туслах прокурор, спортын мастер Д.Дамдинсүрэнгийн нэрэмжит теннисний нээлттэй тэмцээнд хяналтын прокурор Р.Энх-Оюун амжилттай оролцсон.

5.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аж төрөх, ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "Чингэлтэй хайрхан” ууланд, 2016 оны 7 дугаар сард Богд Хан уулын Баруун ширээт оргилд тус тус явган аялал зохион байгууллаа. Явган аяллын үеэр албан хаагчдыг 4 багт хуваан спортын уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.

6.Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөний дараа Дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хамт олон сагсан бөмбөгийн тэмцээнийг 3 байгууллагын дунд зохион байгуулахад оролцсон.

7.Засгийн газрын 2009 оны "Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороо /хуучнаар Хоршоолол нийгэмлэг/-той Тус прокурорын газар нь хамтран ажиллах гэрээ байгуулан прокурор, ажилтнууд спорт зааланд "Лхагва” гараг бүрт 2 цагийг өнгөрүүлэх бололцоог ханган ажиллаж байна.

8.Цагдаагийн хэлтсүүдтэй улирал бүр хийдэг хамтарсан зөвлөгөөнийг 2016 оны 11 сард хариуцан зохион байгуулсны дараа спортын арга хэмжээ зохион байгуулдаг тогтсон уламжлалын дагуу биллиардын тэмцээн зохион байгуулсан.

9.Байгууллагаа төлөөлөн спортын уралдаан, тэмцээнд оролцох баг тамирчдад зориулан 20 ширхэг хослол, сагсан бөмбөг болон волейболын багт жигд тоглолтын хувцсаар бүрэн хангасан.

10.2016 оны 9 дүгээр сард усан спортын талаар, усан спортоор хэрхэн хичээллэх талаар мэргэжлийн багш урьж ирүүлэн яриа таниулга хийлгэснээс гадна байгууллагын зүгээс гэрээ хийж прокурор, албан хаагчдыг хичээллүүлэхээр төлөвлөөд байна.

11.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Ес. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар:

1."Хүннү” фитнесс клубт 10 ажилтныг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр хичээллүүлж байна.

2.Долоо хоногт 1 удаа "Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн спорт зааланд бэлтгэл хийж байна.

3.Албан хаагчдын дунд бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

4.Дүүргийн засаг даргын тамгын газар, Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаниас зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон.

5.Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, мэргэжилтнээр ажлын байран дахь дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулсан.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арав. Багануур дүүргийн прокурорын газар:

1."Хөдөлгөөн бол эрүүл мэндийн үндэс мөн” уриан дор 10 км явган аялал хийж олс таталт, мөсөн шагайн тэмцээн зохион байгуулсан.

2.Албан хаагчдын дунд бие бялдрын түвшин тогтоох сорил авсан .

3.Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар зүрхний хөх нуур, балдан бэрээвэн хийд маршрутаар аялах явцад 5-6 км явган алхсан байна.

4.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

5.Ажлын байрны дасгалыг өдөр бүр тогтмолжуулж долоо хоногт 3 удаа ажлын байранд "иогийн дасгал”-ыг хийж байна.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арван нэг. Увс аймгийн прокурорын газар:

1.Шүүх, прокурор, тахарын албан хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн 3 удаа зохион байгуулсан.

2.Аймгийн биеийн тамир, спортын газартай гэрээ байгуулан 7 хоногийн 1 өдөрт 2 цагаас доошгүй спорт зааланд албан хаагчид тоглож байна.

3.Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг өдөр бүр 11 цагт тогтмол хийж хэвшсэн.

4.Биеийн тамир, спортын хороотой хамтран бие бялдрын түвшин тогтоох сорилыг албан хаагчдаас 2016 оны 4 дүгээр сард авч мөрөөр нь арга хэмжээ авсан.

5.Байгууллагын албан хаагчдын дунд даам, буухиа тэмцээн зохион байгуулсан.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд баг тамирчид бэлтгэж оролцуулсан.

7.Улаангом сумаас "Харзын гашлага” хүртэл 10 км газар явган аялал хийсэн.

8.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арван хоёр. Баянхонгор аймгийн прокурорын газар:

1.Аймгийн биеийн тамир, спортын газартай гэрээ хийж 7 хоногийн 1 дэх өдөр 18 цагаас спортын заал авч тоглож байна.

2.Хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн газрын мэргэжилтнээс зөвлөгөө авсан.

3.Аймгийн онцгой байдлын алба, шийдвэр гүйцэтгэх алба, хуулийн байгууллагуудын дунд зохиогдсон гар бөмбөгийн тэмцээнд баг бэлтгэж оролцсон.

4.Албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, дартсын тэмцээн зохиосон.

5.Аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан "идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг дэмжье” аяны хүрээнд шилжин явах тугийг авч "нарны алхалт” явган аялал зохиосон.

6.Эрүүл мэндийн газартай хамтран төрийн болон төрийн бус байгууллагуудын спорт аяллын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, уулын оргил булаалцах, газрын зургийн тэмцээн, нуувч илрүүлэх оринтерийн тэмцээн, адал явдлын буухиад оролцсон.

7.Албан хаагчдаас бие бялдрын сорил тогтоох сорилыг авсан.

8.Прокурор, ажилтнуудын үр хүүхдүүдэд шатар, теннис, шагай хичээл заалгасан.

9.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арван гурав. Дундговь аймгийн прокурорын газар:

1.Албан хаагчдын дунд теннис, дартс, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан.

2."Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөг зохиож цасны сумо, уулын оргил булаалдах тэмцээнд албан хаагчид оролцсон.

3.Албан хаагчдаас бие бялдрын сорил тогтоох сорил авсан.

4.Ажлын байрны дасгал хөдөлгөөний талаар мэргэжилтнээс зөвлөгөө авсан.

5.Долоо хоногт 1 удаа цагдаагийн хэлтсийн спорт заалыг ашиглаж байна.

6.Прокурорын конторын доод хонгил хэсгийг засварлаж теннис, биллъярд, дартсын хэрэгсэл байрлуулсан.

7.Хуулийн байгууллагуудын дунд зохиогдсон тэмцээнд баг тамирчид бэлтгэж оролцуулсан.

8.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арван дөрөв. Өмнөговь аймгийн прокурорын газар:

1.Байгууллагын 0 давхарт бялдаржуулах танхим нээсэн.

2.Албан хаагчдаас бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

3.Ажлын байранд өдөр бүр 11 цагаас дасгал хийж хэвшсэн.

4.Аймгийн "Насан туршийн боловсрол” төвийн сургагч 2 багшаар ажлын байрны дасгал хөдөлгөөний талаар сургалт явуулсан.

5.Прокурор, ажилтны 3 хүүхдийг шатар даамын дугуйланд хамруулсан.

6."Эрүүл агаар эм” цасны баярыг Говь гурван сайхан уулын "Мухар шивэрт”-ийн аманд зохиосон.

7.Цагаан толгойн хийдийн суурь хүртэл 4,3 км газар явган аялал хийсэн.

8.Албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, теннисийн тэмцээн зохион байгуулсан.

9.Шүүх, гаалийн газартай хамтран хуулийн байгууллагуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан.

10.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арван тав. Төв аймгийн прокурорын газар:

1.Аймгийн төвийн "Солонго” цогцолборын спорт танхимыг ашиглаж тогтмол тоглож байна.

2.Ажлын байранд хийх дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулав.

3.Прокурорын албаны өдрийн нэрэмжит шатрын нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан.

4.Шүүх, цагдаа, Хорих 407 дугаар ангитай хамтран сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, теннис, дартсын нөхөрсөг тоглолт хийсэн.

5.Байгууллагын нэг өрөөг гүйлтийн зам, теннисийн хэрэгслээр хангасан.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арван зургаа. Баян-Өлгий аймгийн прокурорын газар:

1.Байгууллагын доод хонгил хэсэгт теннисний хэрэгсэл байрлуулсан.

2.Биеийн тамир, спортын газартай гэрээ байгуулж 7 хоногт 2 удаа спорт заал авч гар бөмбөг, сагсан бөмбөгийн бэлтгэл хийж байна.

3.Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Ш.Марат, Баяраа, Хуаш нараар гар бөмбөг, сагсан бөмбөг, теннисний спортын чиглэлээр баг тамирчдаа дасгалжуулсан.

4.Билльярдын клубтай гэрээ байгуулж албан хаагчдаа бэлтгэл хийлгэсэн.

5.Хуулийн байгууллагуудын дунд эмэгтэйчүүдийн билльярдын тэмцээн зохиосон.

6.Албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, шатар, даамны тэмцээн зохион байгуулсан.

7.Прокурор, ажилтны дунд "Идэвхтэй хөдөлгөөн – цэвэр агаар” өдөрлөгийг Найрамдал – Бөхөг ууланд 2 удаа хийсэн.

8.Хуулийн байгууллагуудын дунд сагсан бөмбөг, хөл бөмбөг, шатар, теннис, гар бөмбөг, татвар төлөгчдийн дунд гар бөмбөг, мэргэжлийн хяналтын газартай хамтран гар бөмбөг, даам, шатар, теннисний тэмцээн явуулж албан хаагчид идэвхтэй оролцсон.

9.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арван долоо. Дархан-Уул аймгийн прокурорын газар:

1.Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан "Хүрээлэн буй орчинг хамгаалах дэлхийн өдөр” – автомашингүй өдөр – "Өлгий - марафон”-д оролцсон.

2.Долоо хоногт 1 өдөр спорт заал авч сагс, гар бөмбөгийн бэлтгэл хийж байна

3.Байгууллагад бялдаржуулах танхимтай болсон.

4.Сэлэнгэ аймгийн прокурорын газартай хамтран Сайхан сумын цанын баазад "Цасны баяр” хийж олс таталт, цасны сумо, уулын оргил булаалдах тэмцээн зохиосон.

5.Шүүх, өмгөөлөгчдийн холбоотой хамтран гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, билльярдын тэмцээн зохион байгуулсан.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арван найм. Булган аймгийн прокурорын газар:

1.Долоо хоногийн 1 өдөр спортын ордонд заал авч бэлтгэл хийж байна.

2.Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг өдөр бүр 2 удаа тогтмол цагт хийж хэвшсэн.

3.Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, мэргэжилтэн Бат-Өлзий нарыг урьж дасгал хөдөлгөөний стандартыг заалгаж зөвлөгөө авсан.

4.Байгууллагын хүрээнд гар бөмбөг, шагайн харвааны тэмцээн зохион байгуулсан.

5.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд оролцсон.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Арван ес. Хөвсгөл аймгийн прокурорын газар:

1.Албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, билльярд, дартсын тэмцээн зохиосон.

2."Цэвэр агаар” өдөрлөгийн хүрээнд мөсний шагай, цасны хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан.

3.Биеийн тамир, спортын арга зүйч Ч.Эрдэнэчимэгийг урьж дасгал хөдөлгөөний талаар яриа танилцуулга хийсэн.

4."Цэвэр агаар – 10.000 алхам” нийтийг хамарсан спортын арга хэмжээнд идэвхтэй оролцсон.

5."Монгол цэргийн өдөр” нэрэмжит болон хуулийн байгууллагуудын тэмцээнд баг, тамирчид бэлтгэж оролцуулсан.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорь. Дорнод аймгийн прокурорын газар:

1.Долоо хоногт 4 удаа ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, "Дорнод бүсийн эрчим хүчний систем”-ийн спорт зааланд бэлтгэл хийж байна.

2.Ажлын өдөр бүр 5 минут ажлын байрны дасгал хөдөлгөөн хийлгэж байна.

3."Хөдөлгөөн эрүүл мэнд” сэдэвт "Цас мөсний баяр”-ыг зохион байгуулж, цасны сумо, олс таталт, цасны хөлбөмбөг, хөгжилтэй буухиан тэмцээнд байгууллагын албан хаагчдыг хамруулсан.

4.Албан хаагчдын дунд теннис, шатар, даам, дартс, билльярдын тэмцээн хийсэн.

5.Бие бялдрын түвшин тогтоох сорилыг албан хаагчдаас авсан.

6."Эрүүл агаар – Эрч хүч” явган аялалд албан хаагчдыг хамруулсан.

7.Аймгийн төв талбайгаас Ялалтын хөшөө, Өүлэн эхийн хөшөө хүртэл 12 км-ийн дугуйн аялал зохион байгуулсан.

8.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорин нэг. Архангай аймгийн прокурорын газар:

1.Аймгийн биеийн тамир, спортын газартай гэрээ байгуулж долоо хоногт 1 удаа спортын ордонд бэлтгэл хийж байна.

2.Ажлын байрны дасгал хөдөлгөөний талаар 2 цагийн сургалтанд албан хаагчдыг оролцуулсан.

3.Байгууллагын албан хаагчдын дунд шатар, даам, теннис, билльярдын тэмцээн зохион байгуулсан.

4.Шүүхтэй хамтарч гар бөмбөгийн тэмцээн зохиосон.

5.2016 онд хоёр удаа явган аялал зохиож албан хаагчдыг хамруулсан.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорин хоёр. Говь-Алтай аймгийн прокурорын газар:

1.Байгууллагын хүрээнд "Жаргалтай гэр бүл, нөхөрсөг хамт олон” өдөрлөг зохиож гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын тэмцээн болов.

2.Долоо хоногт 1 удаа 1 дүгээр сургууль дээр бэлтгэл хийж байна.

3.Шүүх, цагдаагийн газартай хамтран нөхөрсөг тоглолт хийсэн.

4.Байгууллагыг сагс, гар бөмбөг, теннисний цохиур, шатар, даамын хэрэгслээр хангасан.

5.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорин гурав. Сэлэнгэ аймгийн прокурорын газар:

1.Долоо хоногт нэг удаа спорт заал ашиглаж бэлтгэл хийж байна.

2.Спортын "Зул” фитнесс клубт 3 прокурор хичээллэсэн.

3.Сайхан суманд "Цасны баяр – 2016” өдөрлөг зохиож олс таталт, цасны сумо, буухиа, хөл бөмбөгийн тэмцээнд албан хаагчдаа идэвхтэй оролцуулсан.

4.Шүүхтэй хамтарч гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын тэмцээн зохион байгуулсан.

5.Орхон гол, Энергитэй гол, Шимт нарс, Моностойн амралтанд 4 удаа явган аялал хийсэн.

6.Нэгдсэн эмнэлгийн чийрэгжүүлэлтийн эмчийг урьж "Ажлын байрны дасгал, хөдөлгөөн” сэдэвт сургалт хийсэн.

7.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорин дөрөв. Завхан аймгийн прокурорын газар:

1.Монгол цэргийн өдөрт зориулсан гар бөмбөг, билльярд, даам, шатар, теннисний тэмцээнд оролцсон.

2.Биеийн тамир спортын газартай гэрээ байгуулж долоо хоногт 1 удаа спорт заал ашиглаж бэлтгэл хийж байна.

3.Байгууллагын албан хаагчдын дунд олс таталт, чарга, хөгжөөнт буухиа, билльярд, теннисний тэмцээн зохион байгуулсан.

4.Улиастай сумын иргэдийн дунд холимог гар бөмбөгийн тэмцээн зохиосон.

5.Албан хаагчдын дунд бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

6.Тосонцэнгэл суманд бусад газруудтай хамтран сагсан бөмбөг, гар бөмбөг, олон төрөлтийн тэмцээн зохион байгуулсан.

7.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорин тав. Говьсүмбэр аймгийн прокурорын газар:

1.Политехникийн коллежийг долоо хоног бүр 1 удаа спорт заал авч бэлтгэл хийж байна.

2.Албан хаагчдын дунд бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

3."Ажлын байрны дасгал хөдөлгөөн болон эрүүл зөв хооллолт” сургалт зохион байгуулсан.

4.Теннисний "Сансар хайрхан” клубт хөнгөлөлттэй үнээр теннис билльярдын төлрөөр прокурор ажилтнууд хичээллэж байна.

5.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорин зургаа. Өвөрхангай аймгийн прокурорын газар:

1.Албан хаагчдын хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн зохиосон.

2.Албан хаагчдын дунд бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

3.Хархорин дахь сум дундын прокурорын газартай хамтарч сагсан бөмбөг, гар бөмбөг, билльярд, үндэсний бөхийн тэмцээн зохион байгуулсан.

4.Спортын ордонтой гэрээ байгуулж долоо хоногт нэг удаа спорт заал авч бэлтгэл хийж байна.

5.Өдөр бүр 5 минутын бичлэг ашиглаж гимнастикийн хөдөлгөөнийг хийж байна.

6.Албан хаагчдын дунд дартсын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран хөл бөмбөгийн тэмцээн зохиосон.

7.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорин долоо. Хэнтий аймгийн прокурорын газар:

1.Долоо хоногт 1 удаа "Хан хэнтий” цогцолборт заал авч сагсан бөмбөг, гар бөмбөг, теннисний бэлтгэл хийж байна.

2.Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг долоо хоногт 2 удаа хийж байна.

3.Албан хаагчдын хүүхдийг байт сурын харвааны дугуйланд хичээллүүлсэн.

4."Монгол цэргийн өдөр”-т зориулан хүчний байгууллагуудтай хамтран олс таталт, гар бөмбөг, буудлагын тэмцээн зохиосон.

5.Сум дундын прокурорын газартай хамтран сагсан бөмбөг, гар бөмбөг, даам, дартс, теннис, буухиа тэмцээн зохион байгуулсан.

6.Албан хаагчдын дунд бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

7.Баян-Өндөр дахь сум дундын прокурорын газарт олон төрөлт дасгалын тренажер, гүйлтийн зам, унадаг дугуйны хэрэгсэлтэй болсон.

8.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорин найм. Сүхбаатар аймгийн прокурорын газар:

1.Монгол цэргийн өдөрт зориулсан гар бөмбөг, сагсан бөмбөг, теннисний тэмцээнд оролцсон.

2.Бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

3.Долоо хоногт 1 удаа спортын ордонд спорт заал авч бэлтгэл хийж байна.

4.Хуулийн байгууллагуудын "Хамтдаа алхацгаая” өдөрлөгт 6 км явган алхаж хөгжөөнт буухиа тэмцээн зохиосон.

5.Прокурор, ажилтнуудын 4-18 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд оруулсан.

6."Цайрт минерал” компанитай хамтран хөл бөмбөгийн тэмцээн зохиосон.

7.Хэнтий аймагт аялах явцад "Ууланд хэн хурдан алхах вэ”, "Хэн хурдан хэлэх вэ?”, "Хэн хурдан жимс түүх вэ?”, "Хэн уулын оргилд хурдан гарах вэ?” тэмцээн зохиосон.

8."Таван фитнесс” клубт хөнгөлөлттэй үнээр албан хаагчдыг хичээллүүлсэн ба хэвтээ шахалтын төрлөөр клубын аваргын тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн.

9.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Хорин ес. Дорноговь аймгийн прокурорын газар

1.Долоо хоногт 2 удаа сургууль болон коллежийн спорт заалыг ашиглаж бэлтгэл хийж байна.

2.Албан хаагчдын дунд бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

3.Байгууллагын бялдаржуулах өрөөг тохижуулж гүйлтийн зам, дартс, теннис болон бусад хэрэгсэлтэй болсон.

4.Сум дундын прокурорын газартай хамтран сагсан бөмбөг, гар бөмбөг, билльярд, теннисний тэмцээн зохиосон.

5.Замын-Үүдийн сум дундын прокурорын газарт тагнуул, цагдаа, шүүхийн байгууллагатай хамтрач гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохиосон ба суманд зохиогдсон шатар, даам, теннисний тэмцээнд оролцсон, ажлын өдөр бүр ажлын байрны дасгал хөдөлгөөн хийж байна.

6.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Гуч. Орхон аймгийн прокурорын газар:

1.Байгууллагад 8 төрлийн тоног төхөөрөмжтэй бие бялдаржуулах өрөөтэй болсон.

2.Амжилт гаргасан албан хаагчдыг сурталчлах "Алдрын булан”-тай болсон.

3.Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол хийж байна.

4.Хангарьд спорт клубын багшийг урьж "Усан спортын ач холбогдол, усан спортоор хичээллэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулсан.

5.Долоо хоногт 2 удаа усан спортоор хөнгөлөлттэй үнээр хичээллэж байна.

6.Долоо хоногт 1 удаа спорт заал авч бэлтгэл хийж байна.

7.Бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

8."Эрүүл зөв хооллолт” сэдвээр Эрүүл мэндийн газрын мэргэжилтнээр сургалт хийлгэсэн.

9.Байгууллагын албан хаагчдын тэмдэглэлт баярын үеэр гар бөмбөг, боулинг, сагсан бөмбөг, хуулийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохиосон.

10.Хөвсгөл аймгийн прокурорын газартай теннис, гар бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийж, аялал зохион байгуулсан.

11."Цэвэр агаар – эрүүл орчин” 12 км-ийн явган аялал, байгаль орчны бохирдлыг цэвэрлэсэн байна.

12.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Гучин нэг. Ховд аймгийн прокурорын газар

1.Хуулийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохиосон.

2.Долоо хоногт 1 удаа "Цаст алтай” цогцолбор, 3-р сургууль дээр спорт заал авч бэлтгэл хийж байна.

3.Долоо хоногийн 3 өдөр нь дасгал хөдөлгөөн хийлгэж хэвшсэн, ажлын байранд хийх дасгалын хуваарь гаргасан.

4."Эрүүл агаар эм” цас мөсний баяр хийж, хөл бөмбөг, цасны сумо зохиосон.

5.Албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын тэмцээн зохион байгуулсан.

6.Албан хаагчдын дунд бие бялдрын түвшин тогтоох сорил авсан.

7.Прокурорын байгууллагын спортын бага болон их наадамд идэвхтэй оролцсон.

Санал, дүгнэлт:

Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар тайлангийн хугацаанд хийсэн ажлын дүнг хэлэлцээд "хангалттай” гэсэн дүгнэлтийг хийж салбар зөвлөлүүдээс Сонгинохайрхан дүүрэг, Өмнөговь аймаг, Нийслэлийн прокурорын газрууд зохион байгуулсан ажлаараа бусдыгаа тэргүүлэн манлайлсан байна.

2017 онд урьд оны хийсэн ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, спортын холбоодын сургалтанд хамрагдах, гадаад харилцааны хүрээнд ижил төрлийн байгууллагатай нөхөрсөг тоглолт хийх боломжийг судлах, спортын өндөр амжилт гаргасан прокурор, ажилтнуудыг Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын газрын шагналаар урамшуулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болохыг танилцуулж байна.

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЗӨВЛӨЛ