ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

A- A A+
ТӨРИЙН ДЭЭД  ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

 

Өмнөговь аймгийн Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын жолооч Б.Диваажий нь улсад нийт 40 жил, үүнээс 35 жил нь тасралтгүй жолоочоор ажилласан бөгөөд түүний энэхүү гавъяа зүтгэлийг төрөөс үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр "Алтан гадас” одонгоор шагнажээ.

Б.Диваажий нь тус прокурорын газар байгуулагдсан үеэс эхлэн өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж байгаа бөгөөд өөрт оногдсон ажил үүрэгтээ хариуцлагатай ханддаг, идэвхи, санаачлагатай тэргүүний ажилтан юм.