Сургалтыг тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ "Гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, хүлээх хариуцлага” зэрэг сэдвийн хүрээнд явуулж сүүлийн үед компьютер, ухаалаг гар утасны хэрэглээ өсөн нэмэгдэж, цахим орчин дахь гэмт хэрэг ихсэж байгаатай холбоотойгоор эд хөрөнгө, бие, сэтгэл санаагаараа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох асуудал их байгааг анхааруулж сурагчдад сонирхолтой, ойлгомжтой байх үүднээс сэрэмжлүүлэг зураг, бичлэг зэргийг үзүүлсэн байна. Цаашид энэ чиглэлийн сургалтыг тухайн аймаг дахь бусад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба