ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

A- A A+
ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

 

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд Боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын ахлах байцаагч, байцаагч нарт "Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад гаргаж буй нийтлэг алдаа зөрчил, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Стандартчлал, тохирлын үнэлгээний тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Эм эмнэлэгийн хэрэгслийн тухай, Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиудыг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Сургалтанд Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Ургамал, хорио цээр, Мал эмнэлэг, Стандартчлал чанарын хяналтын 24 улсын байцаагч хамрагдсан байна.