СЭТГҮҮЛЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ \"ПРОКУРОРЫН ХҮНДЭТ ТЭМДЭГ\"-ЭЭР ШАГНАГДЛАА

A- A A+
СЭТГҮҮЛЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ \

Прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг, үүргийн хэрэгжилтийн талаар олон нийтэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОНРТ-ийн "Монголын мэдээ” сувгийн "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгийн сэтгүүлч Ц.Алтанцэцэгийг "Прокурорын байгууллагын хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Шагналыг Сэтгүүлч Ц.Алтанцэцэгт Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай 2017 оны 01-дүгээр сарын 17-ны өдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Сэтгүүлч Ц.Алтанцэцэг нь "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгийг 2009 оноос эхлэн хөтлөн явуулж, олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг хүргэж байгаа бөгөөд Прокурорын байгууллагатай хамтран 2016 дээрх нэвтрүүлгээр 7 дугаар бэлтгэж, олон нийтэд хүргэжээ.

Тэрээр шагнал гардах мөчид хэлсэн үгэндээ :"...Өөрийнхөө хийж байгаа ажлаа үнэлүүлнэ гэдэг сэтгүүлч хүнд хамгийн том баяр байдаг. Миний хувьд хүмүүсээс "...Чи ажлаа сайн хийж байна. Чамд бид баярладаг шүү...” гэдэг үгийг сонсоход л урам орж байдаг.

Прокурорын байгууллагатай өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж иргэдэд Прокурорын байгууллагын чиг үүргийг харуулсан олон нэвтрүүлгийг бэлтгэн, хүргэж чадлаа. Цаашдаа ч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна...” гэв.

Тэрээр Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийг Олон Улсын сэтгүүлч мэргэжлээр 1984 онд төгсөж, "МОНЦАМЭ" агентлагийн "Цаг үе” сэтгүүлээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1994 оноос Монгол Телевизийн босгыг алхан орсон цагаас хойш сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жил ажиллажээ.

1997 онд орон нутгийн анхны томилолтоор Дорнод аймаг дахь хилийн отрядад ажиллаж, хулгайгаар машин гаргах гэж хил зөрчсөн тохиолдлыг газар дээрээс нь сурвалжилж, бэлтгэсэн "Дорнод хил дээрх буун дуу” нэвтрүүлгээрээ тухайн онд "телевизийн тэргүүний сэтгүүлч"-ээр шалгарч байжээ.

"Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгээрээ Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр,Цагдаа, зэрэг хууль, хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж хууль, эрх зүйн талаарх ойлголтыг иргэдэд хүргэхэд нэвтрүүлгийн бодлогоо чиглүүлэн 8 дахь жилдээ ажиллаж байна.

ЭРХЭМ СЭТГҮҮЛЧ ТАНД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАГДСАНД БАЯР ХҮРГЭЖ, ҮЗЭГ ТАНЬ ХУРЦ, ҮГ ТАНЬ ҮНЭН БАЙХЫГ ХҮСЬЕ.

 

  ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА "ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ" НЭВТРҮҮЛЭГТЭЙ

ХАМТРАН ХИЙСЭН БҮХ ДУГААРУУД