ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫГ \"ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙ\" СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫГ \

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга н.Жаргалсайханыг урьж прокурор, ажилтнуудад "Төрийн албан хаагчийн харилцаа ба ёс зүй” сэдвээр сургалт, ярилцлага зохион байгуулжээ.

н.Жаргалсайхан нийгмийн ухааны багш мэргэжилтэй бөгөөд хүмүүс хоорондын харилцаа, хандлагын талаарсудалгаа хийж, материал цуглуулантөрийн албан хаагч нарт тусгайлан сэдэв боловсруулан сургалт хийдэг байна. Тиймээс дээрх сургалтын үеэр өнөөгийн нөхцөлд хүмүүсийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг хөндөж, түүнээс хэрхэн гарах арга замыг заасан нь цаг үеэ олсон ажил болжээ.

Түүнчлэн Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Шүүхийн Тамгын газраас хуулийн байгууллагуудын дунд Монгол Улсын Үндсэн хуулидын талаарх мэдлэгийг сорьсон "Центавр” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулагдсан ба тэмцээнд Аймгийн Прокурорын газрын "Юристь” баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны "Сүлд” баг, Шүүхийн "Дэнс” баг, Цагдаагийн газрын"Шонхор” багууд оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдснөөс Аймгийн Прокурорын газрын "Юристь” баг тэргүүн байр, Цагдаагийн газрын "Шонхор” баг дэд байрыгтус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.

Түүнчлэн тэмцээний явцад үзэгчдийн дунд Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар явуулсан асуулт, хариултын тэмцээнд тус прокурорын газрын хяналтын прокурор Д.Энх-Амар түрүүлсэн байна.