ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ НАРЫН ЁС ЗҮЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

A- A A+
ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ НАРЫН ЁС ЗҮЙН  АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

Орхон аймгийн Прокурорын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтран цагдаагийн алба хаагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч нарт сургалт хийсэн байна.

 

Сургалтаар 2016 онд аймгийн прокурорын газарт цагдаагийн алба хаагч нарын үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг судалсан судалгааны дүнг танилцуулсны гадна тэдгээрийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн талаар танилцуулж, цаашид зөрчил дутагдал гаргахгүй, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, цагдаагийн албан хаагчийн ёс зүйг баримтлаж ажиллахыг анхааруулсан байна.