УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

A- A A+
УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

Монголын Пауэрлифтингийн Хүчний Холбооноос 2017 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "RAW” Пауэрлифтингийн буюу хэрэглэлгүй хүчний 3 төрөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Н.Идэр нь -82.5 кг-н жинд оролцож, хэвтээ шахалтын төрөлд чээжнээс 145 кг шахаж алтан медаль, суултын төрөлд 205 кг сууж 4 дүгээр байр, таталтын төрөлд 200 кг татаж хүрэл медалийг тус тус хүртэж, 3 төрөлтийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд шалгарсан амжилтийг үзүүлжээ.